Ижил сонирхолтой хүмүүстэйгээ танилцаж, алхаж, аялж, сурч, хамтдаа инээгээрэй. Бидний зорилго бол 1000 найзыг нэг дор холбох.
1 гишүүн
аль хэдийн нэгдсэн байна
Та 2 дэх найз болоорой
Удахгүй зарлагдана
“Тэтгэвэрт гарснаас хойш ийм олон найзтай болно гэж бодоогүй.”
55-аас дээш насны хүмүүсийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, шинэ найз нөхөдтэй болгож, сонирхол, туршлага, мэдлэгээ хуваалцах орчин бүрдүүлнэ.
55–65 насны ажил эрхэлж буй болон тэтгэвэрт гарсан хүмүүс
65-аас дээш насны, идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүс
Шинэ найз нөхөдтэй болохыг хүсдэг
Хобби, сонирхлоо хөгжүүлэхийг хүсдэг
Туршлага, мэдлэгээ хуваалцахыг хүсдэг
Алхалт, хөнгөн дасгал, иог, эрүүл хооллолт
Хотын болон хөдөө орон нутгийн хамтын аялал
Зураг, нэхмэл, оёдол, гар урлал
Номын хэлэлцүүлэг, мэдлэг хуваалцах
Гишүүдэд зориулсан давтамжит уулзалтууд тогтмол зарлагддаг.
Сонирхлын бүлгүүдийн уулзалт
Бүх гишүүдийн нэгдсэн уулзалт
Хамтын аялал, өдөрлөг, арга хэмжээ
Клубын баяр, тэмцээн, амжилтын тайлан
Клуб 10-тын системээр ажиллана: 10 гишүүн тутамд нэг ахлагч.
Шинэ гишүүн бүр Үндсэн гишүүн үүрэгтэй эхэлнэ. Бүлгийн ахлагч, клубын зохицуулагчийн үүргийг клубын админ олгоно. Ахлагч болох хүсэлтэй бол ☎ 7070-7799
Аялал, сургалт зэрэг тусгай хөтөлбөрийн зардал тусдаа. Хугацаа урт байх тусам хямд.
Клубын үндсэн гишүүнчлэл
Илүү олон арга хэмжээнд оролцох идэвхтэй гишүүдэд
Клубын бүх боломжийг бүрэн эдлэх
“Ухаалаг утсаар видео дуудлага хийж сурлаа. Одоо ач нартайгаа өдөр бүр ярьдаг.”
“Мягмар гараг бүрийн алхалт миний долоо хоногийн хамгийн дуртай өдөр.”
“40 жилийн инженерийн туршлагаа залууст хуваалцах боломж олдлоо.”
Болно. 7070-7799 дугаарт залгавал манай ажилтан утсаар бүртгэж өгнө, эсвэл клубын танхимд ирж биечлэн бүртгүүлээрэй.
QPay-ээр банкны аппаа ашиглан, банкны шилжүүлгээр, эсвэл клубын танхимд бэлнээр төлж болно. Хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө SMS-ээр сануулна.
Бүх зэрэглэлийн гишүүд бүлэг, уулзалтад адил оролцоно. Мөнгө, Алт зэрэглэлд төлбөртэй арга хэмжээ, аялалд хөнгөлөлт эдэлж, түрүүлж бүртгүүлэх боломжтой.
NFC чип болон QR код бүхий карт. Арга хэмжээн дээр уншуулахад ирц автоматаар бүртгэгдэж, хамтрагч байгууллагуудад гишүүн гэдгээ баталгаажуулна. Клубын танхимаас авна.
Хязгааргүй. Сонирхсон бүх бүлэгтээ нэгдэж болно.